Avengers: Endgame-ийн найруулагчид Мартин Скорсезийн шүүмжлэлд хариу барилаа


Marvel-ийн кинонууд “кино биш” хэмээх Мартин Скорсезийн шүүмжлэлд Avengers: Endgame-ийн найруулагчид Жое болон Энтони Руссо нар хариу өгчээ.

Нэгэн Холливудын сурвалжлагчтай ярилцаж байхдаа тэд супер баатруудын кинематик үнэ цэнийн талаар мэтгэлцээнд Marvel Cinematic Universe-ийн ач гавьяаг үнэлүүлсэн юм.

“Эцэст нь хэлэхэд кино театр гэж хүмүүсийг холбож, сэтгэл хөдлөлөө бусадтай хуваалцах боломжийг олгодог киног хэлнэ,” хэмээн Жое Руссо зурагт номын төрлийн үзэгчидрүү чиглэсэн хүчирхэг үгийг өөрийн мэтгэлцээний хариуд хэлжээ.
“Avengers: Endgame-ийг бокс оффисоос хараад, бид үүнийг ашиг орлогын амжилт гэж хараагүй, харин сэтгэл хөдлөлийн амжилт гэж харж байна. Энэ өгүүллэг хүмүүст өмнө нь төрж байгаагүй мэдрэмжийг төрүүлж, өмнө нь мэдэрч байгаагүй сэтгэл хөдлөлийг үзэж байхад нь мэдрүүлж чадсан.”

Сүүлийн арван жилийн хугацаанд, MCU нь дэлхийн хэмжээнд асар их хэмжээний амжилтад хүрсэн олон супер баатруудын цуглуулгатай хэмээн алдаршсан билээ. Хамгийн сүүлд, Avengers: Endgame нь дэлхий даяар бараг 2.8 тэрбум долларын орлого олсноор бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай киноны нэрийг авсан.
“Гэхдээ энэ бүхний дараа бид юуг мэдэх вэ?” “Бид бол Огайогийн Кливлендын энгийн л хоёр залуус.” Хэмээн Жое хэлжээ.

Хүн бүр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж байр сууриа илэрхийлэн, Энтони Руссо том дэлгэцийн үзвэр хэрхэн субъектив болон хувийн тайлбарт нээлттэй талаар ярилцаж, дүүгийнхээ хэлсэн үгийг дэмжжээ.
“Өөрөөр бодох арга бол, хэн ч кино урлагийг эзэмшдэггүй. Бид кино урлагийг эзэмшдэггүй. Та бүхэн кино урлагийг эзэмшдэггүй. Скорсез кино урлагийг эзэмшдэггүй.” Хэмээн Энтони тайлбарлажээ.

Энэхүү маргаан нь анх Netflix-ийн The Irishman-ий алдарт найруулагч Скорсез Empire сэтгүүлд өгсөн ярилцлагадаа MCU бол “хүний сэтгэл хөдлөл, сэтгэлзүйн мэдрэмжийг өөр хүнд дамжуулахыг хичээдэггүй учир кино биш юм.” гэж хэлснээр эхэлсэн юм.

Скорсезийн үгс MCU-ийн фэнүүд болон хэлэлцүүлэгт оролцсон оддын аль алиных нь сэтгэлд хүрэв. Guardians of the Galaxy-ийн найруулагч Жеймс Ганн энэ үгэнд “гуниглаж” байгаагаа мэдэгдсэн бол Самуэль Л. Жексон хариу маргаан гаргаж, Роберт Дауни Jr. өөрийн үзэл бодлоо хуваалцжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн