2020 оны IPhone шинэ дизайнтай байх болно

2019 онд гарсан “IPhone 11”, “IPhone 11 Pro”ыг зүгээр л март учир нь 2020 онд гарах шинэ IPhone бүхэлдээ
тэс өөр загвартай байх болно.

“TF International Securities” шинжээч Мин-Чи Куо 2020 оны IPhone утас маш том дизайны өөрчлөлтэй байх болно гэж хэлжээ.

Куо: “Ирэх оны IPhone утас бүхэлдээ шинэ төрлийн загвартай бөгөөд 5G сүлжээ дэмждэг, мөн камер илүү сайжирсан байх болноо”

Тэрээр энэ гурван шинэчлэлт нь гар утасны борлуулалтыг өмнөх жилүүдийнхээс илүү өндөр түвшинд хүргэж чадна хэмээн итгэж байгаа аж

Куо шинэ загварын талаар нарийн мэдээлэл өгөөгүй. Гэвч шинэ загвар нь хамгийн сүүлд гарсан Ipad Pro-той төстэй байж магадгүй гэсэн таамаг байгаа аж.

Тэдний хэлсэнээр шинэ Iphone-ны эх биеийг өмнөх шиг хөнгөн цагаан материалаар хийнэ гэдэг бол боломжгүй. Учир нь Apple Iphone-ыг Wireless цэнэглэгчтэй болгохын тулд IPhone 8, IPhone X – ийг шилэн материалаар хийсэн. Метал нь wireless цэнэглэгчтэй тийм ч сайн тохирдоггүй. Мөн Apple энэ жил худалдаанд гаргасан IPhone 11 утсандаа “Reverse Wireless Charging” гэдэг зүйлийг нэмж өгсөн. Тиймээс их биеийн материалын хувьд метал байна гэдэг бол боломжгүй юм.

Куо хэлэхдээ: 2020 оны IPhone-ний дэлгэцийн хэмжээ нь өмнөх 5.8 инч болон 6.5 инчийн дэлгэцийг бүр мөсөн халж 5.4 инч болон 6.7 инчийн хэмжээтэй дэлгэцтэй байх болно гэж хэлж байсан.

MAC-д хэрэгтэй үнэгүй апп татах бол ЭНД ДАР!!! залуу минь.

Мэдээлэл таалагдсан бол бусад хүмүүст ч бас хүргэж мэдээ, мэдээлэл түгээгээрэй😊

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн