Альберт Эйнштейний тухай таны мэдэхгүй 5 баримт

Суут агуу хүмүүсийн нэгэн адил Альберт Эйнштейн их нууцлаг, сонин хүн байлаа. Жишээ нь, тэр нас барахынхаа өмнө
германаар хэдэн үг хэлснийг америк сувилагч ойлгоогүй юм. Уг нь тэр хэдэн үг маш том нээлт ч байж магадгүй байсан ч эрдэмтэн үхэхдээ ч хүн төрөлхтөнд оньсого үлдээгээд явсан. 1955 оны дөрөвдүгээр сарын 19-нд түүнийг оршуулахад ойр дотнын 12 найз нь л байсан юм. XX зууны хамгийн суут эрдэмтэн Альберт Эйнштейний талаар таны мэдэхгүй хэдэн баримтыг танилцуулья.

1) Тэр хөгжлийн бэрхшээлтэй байсан

Альберт Эйнштейн долоон нас хүртлээ ярьж чаддаггүй байсан ба. “Аспергерийн синдром” хэмээх өвчтэй байсан байж магадгүй гэж түүхчид үздэг.

2) Mатематик, физиктэй сайн байсан

Эйнштейнийг муу сурдаг байсан гэсэн яриа их байдаг. Тэр байтугай дунд сургуулийн тооны шалгалтдаа унасан гэж ч ярьдаг. Үнэндээ Альберт математик, физикийн хичээлдээ гарамгай төдийгүй 12 настайдаа л их сургуулийн ангийн тоог боддог байсан юм.

3) Эйнштейн нь “Харьцангуйн онол”-оор Нобелийн шагнал аваагүй

Нобелийн шагналыг тэр харьцангуйн онолоороо аваагүй. Фото-электроны эффектийн тайлбараараа 1921 оны физикийн Нобелийн шагнал хүртсэн билээ. Харин түүний хамгийн алдартай том нээлт болох “Харьцангуйн онол” шагналгүй үлдсэн.

4) Зугаа цэнгэлд дуртай байв

Эйнштейн өөр хүүхнүүдтэй зугаалан, араар нь тавьж байсан болохоор Милева Марич түүнээс салсан юм. Тэр дараа нь нууц амрагуудынхаа нэг Эльзатай гэрлэсэн.

5) Түүний тархийг хулгайлсан

Эйнштейн өөрийн биеийг чандарлахыг гэрээсэлсэн. Гэвч 1955 оны дөрөвдүгээр сарын 18-нд Эйнштейний шарилд задлан шинжилгээ хийсэн эмч Томас Харви Эйнштейний тархийг судалгаа шинжилгээ хийхээр хулгайлсан байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн