Фобиа буюу сэтгэл зовинох эмгэг

Phobia

ерөнхийдөө хувь хүний ямар нэгэн обьект, нөхцөл байдал, амьд амьтан гэх мэт зүйлсээс асар ихээр айх айдсаас үүссэн эмгэг буюу “Сэтгэл зовинох” эмгэг
гэж хэлж болно.

Сэтгэл зовинох эмгэгийн талаар мэдвэл зохих бяцхан баримтууд

  1. Сэтгэл зовинох эмгэг нь энгийн айдсаас илүү ноцтой бөгөөд айх зүйл нь юу ч байж мэднэ.
  2. Хэдийгээр сэтгэл зовинох эмгэгтэй хүмүүс өөрийгөө утгагүй зүйлээс айж байна гэдэгээ мэддэг боловч тэд өөрсдийн айдас, хариу үйлдлээ хянаж чаддаггүй байна.
  3. Сэтгэл зовинох эмгэгтэй хүмүүс өөрийнхөө аюултай гэж үзсэн зүйлээсээ зайлсхийхийн тулд амьдралын хэв маягаа ч өөрчилөхөд бэлэн.
  4. Хөлрөх, цээжээр хатгаж хөндүүрлэх зэрэг шинж тэмдэг илэрч болно.
  5. Сэтгэл зүйн болон эмнэл зүйн эмчилгээ авах боломжтой.

“Phobia”-гэж юу вэ ?

Энэ үг нь тодорхой (бодит) зүйлээс айх гэсэн утгыг илэрхийлдэг боловч Phobia-г гурван ерөнхий төрөлд авч үздэг хэмээн Амеркийн сэтгэц судлалын холбоо / American Psychiatric Association / тогтоосон байна.

1. Specific-phobia

Энэ нь тодорхой зүйлээс үүдсэн сэтгэл зовинолын эмгэг юм./Жишээ нь: могой, алиалагч, сүнс, цус г.м/

2. Social-phobia

Бусдаар доромжлуулах, хууртагдах, гүтгүүлэх гэх мэт нийгмийн харилцааны хар бараан хүчин зүйлс багтана. Энэ төрлийн айдас нь  тухайн хүний нийгмий харилцаанд саад болдог.   

3.Agora-phobia

Үүнд тухайн хүний аюултай нөхцөл байдалд орж байсан газар, эсвэл аюултай хүрээлэн буй орчныг авч үзэж болно. /Жишээ нь: Харанхуй орчин, лифт, машин зам, давчуу орчин г.м/

Хамгийн өвөрмөц сэтгэл зовинох эмгэгүүд

Xanthophobia – Шар өнгөнөөс айх

Энэ төрлийн айдастай хүмүүс шар өнгөтэй бүх зүйлээс айдаг. Өвчний хамгийн хүнд хэлбэр нь шар гэсэн үгнээс хүртэл айхад хүргэдэг байна.

Somniphobia – Унтахаас айх

Энэ төрлийн айдастай хүмүүс унтахыг үхэхтэй ижлээр ойлгодог. Мөн энэ нь байнга хар дарснаас үүдэлтэй байж болно. Тэдний зарим унтах нь цаг алдаж байгаа хэрэг гэж үзэх нь бий гэнэ.  

Coulrophobia – Алиалагчаас айх

Уг айдас нь ихэвчлэн хүүхдэд илэрдэг байна. Түүнчлэн алдарч жүжигчин Дэниел Рэдклифф, Жонни Депп нар алиалагчаас айдаг гэнэ. Энэ талаар Жонни Депп хэлэхдээ, “Тэдний нүүрэн дээр зурсан инээмсэглэл нь баяртай байгаа эсвэл нүүрийг минь тас хазах гэж байгаа эсэхийг ялгахад хэцүү” гэсэн байна.

Pennywise from “IT”

Dendrophobia – Модноос айх

Энэ төрлийн айдастай хүмүүс ой мод руу зүглэдэггүй. Тэдний айдас ямар нэг мод харсан тохиолдол төрдөг бөгөөд зарим нь модны талаар бодоход л айж эхэлдэг байна.

Trypophobia-нүхнээс айх

Трупофобиа нь жижиг нүхнээс айх айдас бөгөөд зөгийний үүр, порлоны нүх, нүүрэн дээр гарсан хар батга гэх мэтчлэн жижиг нүхнүүд хармагц дотор нь муухай оргиж, толгой нь эргэдэг байна. Тиймээс тэд эдгээр зүйлсээс аль болох зайлсхийж, холуур явдаг ажээ. 

Pogonophobia-Сахалнаас айх

Погонофобиа нь эрэгтэй хүний урт, өтгөн сахалнаас айх айдас юм. Тиймээс тэднийг айлгахыг хүсвэл эрчүүд зүгээр л сахлаа ургуулахад хангалттай. Тиймээс ч энэ төрлийн айдастай бүсгүйчүүд хань ижлээ сонгохдоо ч гэсэн нөхрийнхөө сахалд ихээхэн ач холбогдлыг өгдөг байна.

Rubeus Hagrid from Harry Potter

Ombrophobia-Борооноос айх

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн